Silver Green LLC

Халдун цомцог гэр

Уламжлалт загвар, орчин үеийн технологи хосолсон дулаан бөгөөд бат бөх шийдэл. 6–10 метрийн голчтой, 18 сая ₮-өөс.

давхар үйлдвэрийн эсгий дулаалга
2
давхар бүрээс
3
диаметрийн 5 сонголт
6–10 м
хамгийн бага үнэ, 6 м гэр
18 сая ₮

Загвар ба үнэ

Хэрэгцээндээ тохирох хэмжээг сонгоорой

Бүх хэмжээний гэр 2 давхар үйлдвэрийн эсгий дулаалга, 3 давхар бүрээс, металл вакум хаалгатай. Нэмэлт цонх хийх боломжтой.

Өөр хэмжээ хэрэгтэй юу?

10 метрээс дээш хэмжээний гэрийг захиалгаар хийнэ. Нэмэлт цонх, тавцан зэргийг хамтдаа шийднэ. Бидэнд хэлээрэй.

Зөвлөгөө авах

Суурь, халаалт, паркет үнэд ороогүй. Нэмэлт сонголт, хүргэлтийн нөхцөлийг үнийн санал авахдаа тодруулна уу.

Модон тавилга

Сайн чанарын хатаалгатай модон тавилгыг таны хүссэн хэмжээ, загвараар захиалгаар хийнэ. Айл өрх, албан байгууллагын захиалга авна.

Байгалийн модоор хийсэн ширээ, хоёр сандал

Модон ширээ, сандал

Эко · Бат бөх · Энгийн · Тав тухтай. Байгалийн модоор хийсэн, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. Цэвэрлэхэд хялбар, гадаа, дотоод хэрэглээнд тохирно.

  • 2 сандал + 1 ширээ
  • Ширээ: 120 × 75 × 75 см
  • Сандал: 38 × 38 × 80 см
Үнэ лавлах →
Унтлагын өрөөнд тавьсан хатаалгатай модон ор

Хатаалгатай модон ор

Байгалийн өнгө үзэмж, бат бөх хийц, тав тухыг нэг дор шингээсэн хатаалгатай цэвэр модон ор. Чийг, муруйлт багатай, удаан эдэлгээтэй.

  • Хэмжээ: 120 × 200 см
  • Бусад хэмжээг захиалгаар
  • Байгалийн модон өнгөлгөө
Үнэ лавлах →

Захиалгын тооцоо

Гэрээ өөрөө тохируулаарай

Хэмжээгээ сонгоход үнэ шууд харагдана. Сонголтоо нэг дарахад үнийн саналын маягтад дамжина.

1. Хэмжээ

6 метрийн гэрээс 10 м²-аар илүү талбайтай.

2. Нэмэлт сонголт

Нэмэлтийн үнийг үнийн санал авахдаа тодруулна.

Бүх хэмжээнд багтсан

  • 2 давхар үйлдвэрийн эсгий дулаалга
  • 3 давхар бүрээс
  • Металл вакум хаалга

Бүтэц

Гэрийн бүтэц — хэсэг бүрээр нь

Гэрийн дугуй хэлбэр нь салхины хүчийг багасгаж, эсгий нь дулаан хадгалахад тусалдаг. Гэрийг эргүүлж, хэсэг бүрийг сонгон үзнэ үү. «Бүтэц» харагдац нь бүрээсийг зүсэж, модон карказ, эсгий дулаалгыг харуулна.

Чирж эргүүлнэ үү

Давуу тал

Уламжлалт загвар, орчин үеийн технологи

Орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн цомцог карказан гэр. Дулаан алдагдал багатай, ус салхинд тэсвэртэй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ.

  • 2 давхар эсгий дулаалга

    Хоёр давхар үйлдвэрийн эсгий дулаалгатай.

  • 3 давхар бүрээс

    Гурван давхар бүрээс — дулаан алдагдал бага.

  • Ус, бороонд тэсвэртэй

    Ус, бороонд тэсвэртэй чанартай материалаар хийсэн.

  • Салхи шуурганд бат бөх

    Салхи шуурганд тэсвэртэй бат бөх хийц.

  • Металл вакум хаалга

    Модон хүрээтэй, шилтэй металл вакум хаалга.

  • Нэмэлт цонх хийх боломжтой

    Захиалгаар нэмэлт цонх хийх боломжтой.

Нэмэлт сонголт

Нэмэлт сонголтууд

Боломжит сонголт, үнийг үнийн санал авахдаа тодруулна уу.

Саравчтай модон тавцан, төмөр хашлагатай гэр, урд талаас нь авсан зураг

Тавцан ба саравч

Хашлагатай модон тавцан, шат, саравч бүхий гэр.

Төмөр тулгууртай суурин дээр угсарч буй гэрийн модон хана, карказ

Төмөр тулгууртай суурь

Гэрийг төмөр тулгууртай суурин дээр, газраас өргөж суурилуулна.

Дээвэртээ улаан хээтэй, хананы доод хэсэгтээ цэнхэр алхан хээтэй гэр

Үндэсний хээтэй бүрээс

Дээвэрт улаан хээ, хананы доод хэсэгт цэнхэр алхан хээ — уламжлалт өнгө төрх.

Модон хүрээтэй, металл вакум хаалгатай цагаан гэр, бетон суурин дээр

Нэмэлт цонх

Захиалгаар хананд нэмэлт цонх хийх боломжтой.

Захиалгын явц

Дөрвөн алхмаар гэртэй болно

Зөвлөгөө авахаас эхлээд гэрийг тань хүлээлгэн өгөх хүртэл.

  1. Утсаар эсвэл хүсэлт илгээж бидэнтэй холбогдоно. Бид гэрийн зориулалт, байршил, таны хэрэгцээг сонсож зөвлөнө.

  2. Гэрийн хэмжээ болон цонх, тавцан, саравч зэрэг нэмэлтийг хамтдаа сонгоно. Дараа нь бид үнийн санал гаргана.

  3. Баталгаажсан захиалгыг дарааллаар нь үйлдвэрлэнэ. Захиалгаа эрт баталгаажуулбал хүссэн хугацаандаа хүлээн авна.

  4. Тохиролцсон хугацаанд гэрийг тань хүлээлгэн өгнө. Хүргэлт, угсралтын нөхцөлийг захиалгын үед тохиролцоно.

Түгээмэл асуулт

Танд асуулт байна уу?

Хариултаа олоогүй бол бидэнтэй утсаар эсвэл Messenger-ээр холбогдоорой.

Өвлийн хүйтэнд гэр хэр дулаан бэ?

Монгол гэр хэр дулаахан билээ, тийм л дулаахан. Хоёр давхар үйлдвэрийн эсгий дулаалга, гурван давхар бүрээстэй тул дулаан алдагдал бага. Нэмэлтээр зуух, камен зуух хийлгэх боломжтой. Шалны халаалт ч хийлгэх боломжтой.

Ямар материалаар хийдэг вэ?

Түүхий эдээ Оросоос авдаг. Эсгий нь Хятадын эсгий шиг үнэр гардаггүй, шарладаггүй угаалттай эсгий. Мод нь бүтэн хатаалгын мод бөгөөд зарим бүдүүн модыг Монгол орны хөрсөнд ургасан нарсан палкаар хийдэг.

Цонх, тооно, хаалга ямар вэ?

Цонх нь металл вакум, хамгаалалтын 2 давхар шилэн цонх. Цонх нь поликарбонат тул хагарсан ч бутарч хүн гэмтээхгүй. Зуны халууныг багасгах бууруулагчтайг сонгож болно. Тооно 80 градус хүртэл нээгдэж, хаалганы 2 тал мөн онгойж агаар салхи нэвтрүүлнэ. Хажуу талд нэмэлт цонх, хаалга гаргуулах боломжтой.

Салхи, борооны эсрэг бат бөх үү? Бүрээс ямар сонголттой вэ?

Уламжлалт гэр хөдөлж гандаг бол бидний гэр бүх хэсгийг нийлүүлж бүтнээр нь хийдэг тул бүх байгалийн үзэгдэлд тэсвэртэй. Эсгий нь чийг тусгаарлагч, ус борооны хамгаалалттай, хамгийн гадуур берзент давхаргатай. Берзент амьсгалдаг, хямд бөгөөд 5 жил ашиглах боломжтой. Хүсвэл мембран (PVC) бүрээс хийж болох бөгөөд 50-60 жил ашиглах боломжтой ч үнэ нилээн өндөр. Мембран нь байнга ашиглахгүй бол чийг цохиж, дотор эсгий ялзрах эрсдэлтэй.

Үнэд юу багтсан бэ?

Нийтэлсэн үнэ нь тухайн голчтой цомцог карказан гэрийн үнэ бөгөөд хүргэлт, угсралт багтсан. Суурь, халаалт, паркет үнэд ороогүй. Тавцан, саравч, хээ зэрэг нэмэлт сонголтыг үнийн санал авахдаа тодруулна уу.

Нэмэлт цонх, тавцан, саравч хийлгэж болох уу?

Нэмэлт цонх хийх боломжтой. Бид тавцан, саравч, төмөр тулгууртай суурь, үндэсний хээтэй бүрээстэй гэр ч хийж байсан. Таны гэрт боломжтой эсэхийг үнийн санал авахдаа тодруулна уу.

Хүргэлт, угсралт хийдэг үү?

Тийм, хүргэлт, угсралт хийдэг. Хүргэлт, угсралт багтсан үнэ.

Захиалга хэр хугацаанд бэлэн болох вэ?

3-4 хоногт бэлэн болно. Шаардлагатай материалаа авч бэлдсэн байвал энэ хугацаанд багтана.

Хэзээнээс үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Бид 2023 оноос үйл ажиллагаа явуулж байна. Гэрийн мужааны ажлыг 2020 оноос хийж байгаа бөгөөд ААН-ээ байгуулсны дараа удаагүй байгаа залуу компани. Бидний зорилго олон улсын зах зээлд өрсөлдөх.

Үйлдвэр хэдээс хэд хүртэл ажилладаг вэ?

Үйлдвэр өдөр бүр 9:00-18:00 цагт ажиллана. Ирэхээсээ өмнө залгаж цагаа товлоорой.

Үнийн санал яаж авах вэ?

Доорх маягтыг бөглөвөл бид тантай эргэн холбогдоно. Эсвэл 9900 1197 дугаарт залгана уу.

Холбоо барих

Үнийн санал авах

Цомцог гэр — чанар, тав тух, найдвартай сонголт. Маягтыг бөглөвөл бид тантай эргэн холбогдоно, яаралтай бол шууд залгаарай.

Нэмэлт сонголт

Үйлдвэр

Үйлдвэр дээр ирж үзээрэй

Материал, хийц, дууссан гэртэй биечлэн танилцаарай. Ирэхээсээ өмнө залгаж цагаа товлоорой.

Хаяг
Монгол улс, Улаанбаатар хот, СБД 16-р хороо, Силвэр Грийн ХХК
Ажлын цаг
Өдөр бүр09:00 – 18:00
Утас
9900 1197
Чиглэл авах